Узбекистан улсын Ташкент хотноо жүдо бөхийн "Ташкент 2018" гран при тэмцээн өнөөдөр эхэлж буй бөгөөд манай www.livetv.mn сайт шууд дамжуулахаас гадна мэдээ, мэдээллийг шуурхай хүргэж байна.
Эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдаж буй Г.Болдбаатар Д хэсгийн аварга болж хагас шигшээ барилдаанд Франц улсын М.Лукаг ялсанаар алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Мөн тус жинд өрсөлдсөн Д.Амартүвшин хагас шигшээ барилдаанд В хэсгийн аварга Узбекистан улсын тамирчин Урозбоев Диёорбектэй барилдан ялагдсан байна. МУГТ Г.Болдбаатарын хувьд алтан медалийн төлө Узбекистан улсын тамирчин Урозбоев Диёорбектэй барилдахаар болсон бол Д.Амартүвшингийн хувьд хүрэл медалийн төлөө Тайвань улсын тамирчин Яан Юун Вэйтэй барилдах юм.
Эрэгтэйчүүдийн -66кг жингийн хувьд манай хоёр бөх барилдсан ба Д.Төмөрхүлэг хэсгийн аваргын төлөөх барилдаанд Узбекистан улсын тамирчин Нуриллаев Сардорт ялагдан дагах барилдаанд мөн улсын Ахадов Шахрамд ялагдан тэмцээнээ дуусгалаа. Харин Д.Алтансүхийн хувьд хэсгийн аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын Часигов Исмайлд ялагдсан хэдий ч дагах барилдаанд Португал улсын тамирчин Крисостомо Жоаг ялсанаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Тэрээр хүрэл медалийн төлөө Азербейжан улсын тамирчин Шихализада Нижаттай барилдах юм.
Эмэгтэйчүүдийн -52кг жинд барилдсан Б.Хорлоодойгийн хувьд хэсгийн аваргын төлөөх барилдаанд Испани улсын тамирчин Перез Бокс Анад ялагдан дагах барилдаанд Унгар улсын тамирчин Пупп Рекад ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Тэмцээний тойргын барилдаанууд дуусч тэмцээн түр завсарлан Монголын цагаар 20:00 цагаас медалийн төлөөх барилдаануудаар үргэлжлэн явагдана. Манай www.livetv.mn медалийн төлөөх барилдаануудыг шууд дамжуулан хүргэх болно.