Бөөрний чулуу үүсэхээс сэргийлэхийн тулд шингэн зүйл ихээр ууж, давсны хэрэглээгээ хязгаарлаж, кальцийн өндөр агууламжтай хүнс хэрэглэх шаардлагатай гэж Америкийн бөөр, шээсний замын нийгэмлэгээс мэдээлэв.
кальциар баялаг хүнс хэрэглэх нь бөөрний чулуу үүсэх эрсдэлийг бууруулдаг гэдгийг олж тогтоожээ
Ихэнх бөөрний чулууны агууламжид кальци байдаг учраас эмч нар бөөрний чулуу үүсэхээс сэргийлэхийн тулд кальци бага агуулсан хүнс хэрэглэх шаардлагатай гэж зөвлөдөг байсан ч 1990-ээд онд Харвардын хэсэг эрдэмтэд дөрвөн жилийн турш бөөрний чулуу огт үүсэж байгаагүй 45,000 гаруй эрийг хамруулан судалгаа хийсний дүнд кальциар баялаг хүнс хэрэглэх нь бөөрний чулуу үүсэх эрсдэлийг бууруулдаг гэдгийг олж тогтоожээ. Үүгээр үл барам, эдгээр эрчүүдийг ахин 14 жил судалсны эцэст кальци 60.3-с доош насныханд бөөрний чулуу үүсэхээс сэргийлдэг нөлөөтэйг мөн олж мэджээ.
1. Өдөрт хамгийн багадаа 2.5 литр шингэн (ус, кофе, цай, дарс, жүржийн шүүс) уух;
2. Өдрийн давсны хэрэглээ 2300 миллиграммаас хэтрэхгүй байх;
3. Өдрийн хүнсэндээ 1000-1200 миллиграмм кальци хэрэглэх.
Дээрх дурдсан уух зүйлс бөөрний чулуу үүсэхээс хамгаалдаг бол харин сод болон чихэрлэг ундаа нь чулуу үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг ажээ.
Эх сурвалж: www.nytimes.com