Узбекистан улсын Ташкент хотноо жүдо бөхийн "Ташкент 2018" гран при тэмцээн өнөөдөр эхэлж буй бөгөөд манай www.livetv.mn сайт шууд дамжуулахаас гадна мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх юм.
Өнөөдөр дэвжээнээ манай зургаан тамирчин хүч үзэх ба оноолтыг нь хүргэж байна.
Эрэгтэйчүүдийн -60кг жинд Д.Амартүвшин А хэсгийг тэргүүлэн барилдах бол Г.Болдбаатар Д хэсгийг тэргүүлэн барилдана:
Эрэгтэйчүүдийн -66кг жинд Д.Төмөрхүлэг эхний тойрогт Герман улсын тамирчин А.Мичелтэй барилдах бол Д.Алтансүх Узбекстан улсын Ш.Артёомтой барилдахаар байна.
Эмэгтэйчүүдийн -52кг жинд Г.Ганцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Турк улсын К.Иремтэй барилдах бол Б.Хорлоодой мөн эхний тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогт Израйль улсын тамирчин К.Гилитэй барилдахаар байна.