Өнөөдөр Узбекистан улсын Ташкент хотноо жүдо бөхийн "Ташкент 2018" гран при тэмцээн эхлэнэ. Уг тэмцээнд 47 орны 352 шилдэг тамирчид хүч сорих ба Монгол улсаас эрэгтэй 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д Д.Алтансүх, Д.Төмөрхүлэг, 73 кг-ийн жинд С.Чинзориг, 81 кг-д Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой, Г.Ганцэцэг, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, 78 кг-д Ш.Сэржмядаг нар барилдахаар болжээ.
Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:
11-р сарын 9
14.00 Тойргын барилдаан: Эрэгтэй - 60, 66кг; эмэгтэй - 48, 52, 57кг.
20.00 Финал: Эрэгтэй - 60, 66кг; эмэгтэй - 48, 52, 57кг.
11-р сарын 10
14.00 Тойргын барилдаан: Эрэгтэй - 73, 81кг; эмэгтэй - 63, 70кг.
20.00 Финал: Эрэгтэй - 73, 81кг; эмэгтэй - 63, 70кг.
11-р сарын 11
14.00 Тойргын барилдаан: Эрэгтэй - 90, 100, +100кг; эмэгтэй - 78, +78кг.
20.00 Финал: Эрэгтэй - 90, 100, +100кг; эмэгтэй - 78, + 78кг.
www.livetv.mn сайт тойргын болоод финалын бүх барилдаануудыг шууд дамжуулан үзүүлнэ.
"Ташкент гран при 2017" тэмцээний торгон агшнуудыг та бүхэндээ хүргэж байна.