БНХАУ-ын эх газрын баруун өмнөд хэсэг, Хөх мөрний дээд урсгалын газар нутагт орших Чүнчин хотод өнөөдөр 33,9 сая хүн оршин сууж байна. Энэ хотын газар нутгийн 76 хувийг уулс эзэлдэг тул “Уулсын хот” хэмээн нэрийддэг байна. Дорнын алдарт Хөх мөрөн уг хотоор 679 км урсдаг бөгөөд чийглэг уур амьсгалтай, дэд халуун бүсийн улирлын чанартай. Чүнчин хот бол Хятадын дунд баруун бүсийн цорын ганц шууд харьяат хот юм. Аялал жуулчлалын арвин баялагтай Чүнчин хотод Хөх мөрний гурван хавцал, дэлхийн соёлын өв Дазүгийн чулуун сийлмэл, дэлхийн байгалийн өв Үлүнгийн кастын гадарга зэрэг олон арван түүхийн дурсгалт газрууд байдаг.
Чүнчин бол БНХАУ-ын санаачлага Нэг бүс нэг зам төслийн чухал цэгүүдийн нэг юм. Чүнчинээс гарах хурдны галт тэрэг 11 мянган км аялж, Хятад-Европ чиглэлийг холбосон томоохон маршрут болжээ. Мөн энд жишиг болгон байгуулж байгаа дэлхийн хамгийн өндөр хурдны дата төвийг Нэг бүс нэг зам санаачлагад нэгдсэн улсуудад жишиг болгон байгуулах аж. 2014 онд ашиглалтад орж, 25 мянган ажлын байртай уг дата төвөөр дамжуулан Чүнчин хотыг “Ухаалаг хот” хэмээн нэрийдэж байна.
Чүнчин хотын хөгжлийн гарц нь усан тээвэр, галт тэрэг, агаарын тээвэр бөгөөд хотын хурдны автозам 3023 км бол Хөх мөрний боомтын усан замын жилийн бараа тээвэрлэх хүчин чадал 197 сая тонн, онгоцны буудал нь өдөрт 38720 хүнд үйлчлэх хүчин чадалтай.
Бүх Хятадын эдийн засгийн тогтолцоог цогцолбороор өөрчлөн шинэчлэх туршилтын анхны цэг хот болсон Чүнчин хотод төлөвлөгөөнөөс тусгай жагсаалтыг хэрэгжүүлсэний үр дүнд өнөөдрийн “Уулсын орон-Ухаалаг хот” төлөвшин тогтжээ.
Чүнчин хотын өнөөдрийн байдлаас бэлтгэсэн бичлэгийг хүлээн авч үзнэ үү.