Эрэмгий зориг, амь дүйсэн сорилт, харуусал гуниг, тамирчин хүний торгон мэдрэмж, ур ухаан, ахан дүүс мэт нөхөрлөл энэ бүх мэдрэмжийг зөвхөн Дакар раллигаас мэдрэх боломжтой. Дакар ралли нь өнгөрсөн жилүүдийн хугацаанд дэлхийн шилдгүүдийн хүсэл мөрөөдлийн оргил нь байсаар иржээ. 41 дэх удаагийн Дакар ралли 2019.01.06-17-нд Перу улсын нутаг дэвсгэрт 10 үе шаттай зохион байгуулагдах нь ээ.
"Дакар 2019"-д оролцох Монголын багийн гишүүд: Механикаар Б.Баттөр, сэтгүүлчээр Б.Онон нар ажиллана
Перугийн элсэн манханд манай тамирчид болох ах дүүс Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт, мөн мотоциклийн төрөлд Н.Лхамаа нар 10 хоногийн турш 5000 км уралдана. "ДАКАР-2019" уралдааныг дэлхийн олон орны телевизүүд шууд дамжуулах эрхээ авчээ.
Уралдааны үеэр жил бүр дэлхийн 190 орчим улсын телевизийн сувгууд шууд дамжуулалтаас гадна мэдээ сурвалжлага бэлтгэн үзэгчдэд хүргэдэг билээ. Телевизийн шууд дамжуулалтыг давхардсан тоогоор 1 тэрбум гаруй хүн үздэг гэсэн албан ёсны судалгаа бий.
Энэ алдартай уралдаанд оролцохоор манай тамирчид автомашинаа техникийн үзлэгт оруулж, хүлээлгэж өгөхөөр Франц улсыг зорьсон. Тэд Бурядын Улаан-Үдээс ОХУ-ын Новосибирск хүрч цааш хөдлөн Беларусаас Польш улсад хөл тавьжээ.
Дакарт оролцох Монголын тамирчид Франц улсыг зорьсон нь
Дакар раллид уралдаж буй тамирчид саад бэрхшээлийг элсэн цөлд ингэж туулдаг.