Дэлхийн хамгийн муухай үнэртэй жимс зүүн өмнөд Азийн орнуудад ургадаг дурайн мөн гэдэгтэй санал нийлэх уншигч олон байх.
Тэгвэл Индонези улсад нислэгийн үеэр зорчигчид хэтэрхий их үнэр гарч байгаад гомдоллож бухимдан нислэг түр саатсан тохиолдол гарчээ.
Индонезийн нийслэл Жакартагаас Бэнгкулу хот руу нисч байсан Сриважия Эйр компанийн онгоцонд хоёр тн орчим дурайн жимс ачсан байжээ.
Онгоцны бүхээг даяар жимсний үнэр сэнхийж зорчигчид жимснүүдийг буулгахыг шаардсан байна.
Нислэг түр саатсанаас болж хуваариасаа цаг хоцорчээ.
Зүүн өмнөд Азийн зарим орнуудад дурайн жимсийг олон нийтийн газар хэрэглэх, худалдахыг хориглодог ч Индонези улсын Сриважия Эйр нислэгийн компани уг жимсийг тээвэрлэх эрхтэй гэдгээ мэдэгдэв.
Эхүүн жигтэй үнэртэй жимсэнд дурлагчид олон ч үзэн ядагчид ч олон бий.
Зарим нислэгийн компани, зочид буудал, олон нийтийн тээврийн хэрэгслүүд уг жимсийг тээвэрлэх, оруулж ирэхийг албан ёсоор хориглосон байдаг.
Эх сурвалж: www.bbc.com