Алдарт People сэтгүүл 2018 оны дэлхийн хамгийн тачаангуй залууг нэрлэлээ. Энэ жилийн тачаангуй залуугаар Британийн өнгөт арьст жүжигчин 46 настай Идрис Элбаг нэрлэсэн байна.
Уг жагсаалтад одоо амьд байгаа залуусыг оролцуулдаг ба өнгөрсөн жил Америкийн дуу зохиогч 42 настай Блэйк Шелтоныг нэрлэж байжээ.
Идрис Элбаг сонгохын тулд цахим сүлжээнд санал хураалт явуулсан байна. Мөн сүүлийн үед тоглосон телевизийн цуврал зэргээрээ үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ.
People сэтгүүлийн жил бүр сонгодог дэлхийн хамгийн тачаангуй эрсээр 30 гаруй жилд хоёрхон өнгөт арьст эрэгтэйг нэрлэсний нэг нь Элба юм.
Тус сэтгүүл хамгийн анх 1985 онд дэлхийн хамгийн тачаангуй эрийг шалгаруулж байжээ. Америкийн жүжигчин Мель Гибсон уг шалгаруулалтад түрүүлсэн анхны алдартан байв.
Мөн Шон Коннери, Жон Кеннеди, Адам Левайн, Брэд Питт, Жорж Клүни, Ричард Гийр зэрэг олон алдартан жагсаалтад бичигдэж байжээ.
Эх сурвалж: www.people.com