Өнгөрсөн мягмар гарагт Нэгдсэн улсад дундын сонгууль болж Сенатын танхимд Ерөнхийлөгч Трампын Бүгд найрамдах нам дийлэнх, Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан нам олонхийн суудал эзэлсэн нь нэгэнт тодорхой болсон.
Энэ жилийн сонгууль цаг агаарын эрс тэрс байдалд явагдаж, санал хураах байруудын талаар хуурамч мэдээлэл цацагдсан гэхээс илүү олон талаар анхдагч, сонирхолтой болж чадав. Нөгөө талаар эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэсэн, хүний эрхэнд ээлтэй дүр зураг ажиглагдлаа.
2018 оны дундын сонгуулийн үеэр гарсан онцлог мэдээлэл, онцлох үйл явдлуудыг ийн багцалжээ.
1. Төлөөлөгчдийн танхимд анх удаа зуу гаруй эмэгтэй гишүүн сонгогдов. Түүхэндээ хамгийн ихдээ 89 эмэгтэй гишүүн суудал эзэлж байжээ.
2. Ижил хүйстэн Жэред Полис анх удаа мужийн захирагчийн сонгуульд нээлттэй өрсөлдөж ялагч болов.
3. Конгресс буюу Төлөөлөгчдийн танхимд анх удаа Исламын шашинтай эмэгтэйчүүд сонгогдлоо. Миннесота болон Мичиганаас Сомали, Палестин гаралтай эмэгтэйчүүд өрсөлдөж, гарч ирэв.
4. Исламын шашинтнуудаас гадна уугуул Америк эмэгтэйчүүд Конгрессийн гишүүн боллоо.
5. Төлөөлөгчдийн танхимын хамгийн залуу эмэгтэй гишүүд энэ удаагийн сонгуулиар ялалт байгуулав. Айова, Нью-Йорк мужуудад 29 настай эмэгтэй улс төрчид сонгогджээ.
Эх сурвалж: www.qz.com