Энэ өдрүүдэд снукер билльяардын "ManBetX Champion of Champions" буюу Аваргуудын аварга шалгаруулах нэр хүндтэй тэмцээн явагдаж байгаа билээ.
Өчигдөр үдэш www.livetv.mn сайт Аваргуудын аварга болох магадлал хамгийн өндөртэй Пуужин хочит Англи улсын тамирчин Р.О Сулливаны эхний тойргын тоглолтыг шууд дамжуулан үзүүлсэн билээ. Тэрээр хоёрдугаар тойрогт өөрийн мөнхийн өрсөлдөгч болох Ж.Хиггинстэй тоглосон юм. Дэлхийн чансааны 3 (Р.О Сулливан) болон 4т (Ж.Хиггинс) эрэмблэгдэж буй хоёр тамирчны хувьд урьд өмнө нь 66 тэмцээн дээр учраа тааран тоглож Р.О Сулливан 34 хожоод байсан юм. Р.О Сулливаны өөрийнх нь тодорхойлсноор одоо ид тоглож байгаа мэргэжлийн тамирчид дундаас хамгийн хэцүү өрсөлдөгч нь Ж.Хиггинс-ийг хэмээн нэрлэсэн байдаг.
Аваргуудын Аварга тэмцээний хэсгийн аваргын төлөөх Р.О Сулливан болон Ж.Хиггинс нарын тоглолтыг бүрэн эхээр хүлээн авч үзнэ үү.