Хятадын Шанхай хотод болсон Олон улсын Импортын экспод ирсэн гол зочдын нэг Микрософт корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс байсан юм.
Тэрээр бага хурал дээр дэлхийн бүс улс орнууд худалдаа наймаагаа саадгүй эрхэлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн. Үүнээс гадна Бээжин хотноо Хятадад үйлдвэрлэсэн шинэ үеийн жорлон буюу бие засах суултуурыг танилцуулжээ.
Билл Гэйтсийн танилцуулсан суултуурт ус, бохирын хоолой хэрэггүй, химийн элементийг ашиглан хүний биеэс гадагшлах бохирдлыг бордоо болгон хувиргана.
Дэлхийн хамгийн том хандивын байгууллага Билл ба Мелинда Гэйтсийн сангаас уг бие засах суултуурыг хийхийн тулд олон жилийн ур ухаанаа зориулжээ. Тайланд, АНУ-уудад эко жорлонг үйлдвэрлэж байгаа ч шингэн аль эсвэл хатуу хаягдал болж гадагшилдаг байна.
Байгальд хор хөнөөлтэй суултуур, ариун цэврийн газруудаас болж жил бүр таваас доош насны хагас сая хүүхэд амиа алддаг гэжээ. Мөн эрүүл мэндийн салбарт 200 тэрбум ам.долларын хохирол учруулдаг гэж Билл Гэйтсийн хандивын сангаас мэдэгдсэн байна.
Ус, хөрс хэрэглэлгүй бохирдлыг бордоо болгож хувиргадаг суултуур хийхийн тулд Гэйтсийн сан 200 сая ам.доллар зарцуулжээ. Цаашид ч үргэлжлүүлэн төслөө хэрэгжүүлнэ гэлээ.
Анх удаа Гэйтсийн сан Хятадад өргөн хүрээг хамарсан, бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа.
Хятадын дарга Си Зиньпин “бие засах газрын хувьсгал” нэртэй гурван жил үргэлжилсэн төслийг дэмжиж, 2020 он гэхэд 64,000 олон нийтийн бие засах газрыг шинэчлэхээр зорьж байна. Ингэснээр Хятадад аялал жуулчлалын салбар хөгжиж эдийн засаг өснө гэж харжээ.
Билл Гэйтсийн хэлснээр дараагийн алхам бол шинэ бие засах суултууруудыг үйлдвэрлэх юм. 2030 он хүртэл зургаан тэрбум ам.долларын өртөгтэй үйлдвэрлэл явуулахаар төлөвлөжээ.
Дашрамд сонирхуулахад хүний биеэс гадагшилж байгаа шил ялгадсанд 200 их наяд ширхэг гэдэсний халдварт өвчин үүсгэгч нян, 20 тэрбум туузан бактери, 100 мянган өтний өндөг байдаг аж.
Эх сурвалж: uk.reuters.com