СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2018-11-07

Б.Лхагважав: Ард түмэн шударга бус зүйлийн эсрэг тэсрэхэд бэлэн байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

МҮХАТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас УИХ-ын зарим гишүүн зээл авсан нь баримтаар тодорхой болсон нь сүүлийн үед шуугиан тарьж байна. Энэ асуудалд иргэд, бизнесмэнүүд гомдож, сэтгэл нь гонсойж байх шиг ээ. Та байр сууриа илэрхийлээч?

-. Манай нийтийн санхүү эрх баригчдын бузар гарнаас хамгаалагдаж чадахгүй байна. Өнөөдөр дурын эрх баригчийн албан тушаал томрох тусам нийтийн санхүү дээр гараа угаадаг үйл явц хавтгайрсан. Тиймээс манай танхимын холбоод, бизнес эрхлэгчдийн зорилго бол нийтийн санхүүг хяналтанд оруулах юм. Нийтийн санхүүг хяналтанд оруулдах гол механизм бол Үндсэн хууль. . Онцгой эрх нь онцгой үүрэгтэй байх байтал манайх үүргийг нь мартчихсан. Онцгой эрхээ “онцгой эрхлэх” гээд ойлгочихсон. . Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж байгаа үед нийтийн санхүү гэдэг бүлгийг оруулж өгөх хэрэгтэй. Ийм хамгаалалт байхгүйгээс Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас мөнгө завшиж байна шүү дээ.

Өнөөдөр манай бизнесменүүд маш их уурлаж байна. “Бид эрүүл мэнд, сэтгэлээ өгөн байж зоос болгоноосоо 20 мөнгийг нь татварт өгдөг. Тэд “Бидний цуглуулсан мөнгийг ямар ч хайр найргүй үрлээ” гэж уурлаж байна шүү дээ. Хамгийн аймшигтай нь зах зээлээ эвдэж байна. Санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийг эвдэж байна. Зах зээлд тэгш оролцох зарчмыг эвдэж байна шүү дээ. Хамгийн эвгүй нь энэ асуудалд улстөрчид оролцсоноос болоод улс нь мафижсан системд орчихлоо. Хоёрдугаарт, .

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас мөнгө хулгайлсан хүмүүст эхний ээлжид ямар хариуцлага тооцох ёстой вэ. Манай улсад албан тушаалаасаа огцроод л хариуцлагаас мултарчихдаг гаж тогтолцоо дэлгэрээд байх шиг ээ?

- шүү дээ. Энэ чинь ард түмний өгсөн итгэл шүү. Ард түмэн 2012-2016 оны болсон үйл явдалд дүн шинжилгээ өгөөд “дүгнэхийг нь дүгнээд, хариуцлагыг нь үүрүүлээрэй” гэж МАН-д эрх өгсөн. . Тэгээд ард түмний өгсөн итгэлийг МАН ашиглаж чадаагүй. Харин бүр өөрсдөө тэрбум, тэрбумаар хулгайлчихсан явж байгаа биз дээ. Энэ мөнгийг авсан УИХ-ын гишүүдэд хэн итгэх юм. Тиймээс болдог бол эдийн засаг мэддэг хүрээлэнгүүд бие даасан байдлаар үндэсний том зөвшилцөл хийгээд эдийн засагт болсон бүх үйл явцыг гаргаж ирж задлаад, жинхэнэ мэргэжлийн, бие даасан байдлаар дүгнэлт гаргаж хариуцлага тооцмоор байгаа юм. Үүнд гол нь бие даасан хүмүүс хэрэгтэй шүү. . Өөр дарга гарвал зөв гээд л гүйж явдаг. . Ийм тохиолдолд гаднын ихэнх оронд спикер нь өөрөө асуудлыг шийддэг. Хэрвээ огцруулах үндэслэлтэй гэвэл зүгээр л явуул. Өнөөдөр хулгай хийсэн том, жижиг хулгайч нартай тэмцэх хэрэгтэй. Нийгэм, ард түмэн шударга бус зүйлийн эсрэг дэлбэрэх гээд байна. Эвгүйтвэл Төрийн ордоноо хүртэл дэлбэлэх гээд байгаа биз дээ.

Ард түмэн 65 суудал өгч байхад өөрсдөө унаж байвал хохь нь гэж хэлмээр байна. Үүнд оролцсон УИХ-ын гишүүдийг бүгдийг нь Үндсэн хуулийн Цэцэд өгөх ёстой. Тэр бүү хэл УИХ-ын дарга өөрөө хүсэлт тавьж өгөх ёстой. Ийм тохиолдолд гаднын ихэнх оронд спикер нь өөрөө асуудлыг шийддэг. Хэрвээ огцруулах үндэслэлтэй гэвэл зүгээр л явуул

. Надад бол үнэхээр зэвүүн санагдаж байгаа. . Ямар шударга зүйл байгаа юм. Нийгэм итгэлгүй болж байна шүү дээ. Манай ард түмэн мөнгөгүй, хоолгүй байна. Юуг бол юуг тэсдэг ард түмэн. Энэ ард түмэн шударга ёсыг үнэлдэг. Сүүлийн жилүүдэд шударга ёсыг тоглоом, шоглоом болгох, үнэ цэнэгүй болгох үйл явц их болсон. Гэхдээ .

-Валютын зохицуулалтын хуульд нэмэлт оруулах тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэж байгаа. Тус хуулийг шинэчилснээр валютын орох гарах урсгал эзэнтэй болно гэдгийг хууль санаачлагчид онцолсон. Та тус хуулийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Ам.доллар гурван жилийн өмнө асар их унасан. Ялангуяа 2016 онд ам.доллар еврогийн эсрэг суларсан шүү дээ. Валют гэдэг зах зээл дээр бид сайн тоглогч байж чадаж байна уу, гэдэг асуудал байгаа юм. Арилжааны банкууд Валют зохицуулалтын хуулийн дагуу маш том бүтээгдэхүүнээ Төв банкинд алдаж байна. Би Банкны холбооныхонд хэлсэн. “Та нар ямар арчаагүй юм бэ. Валют зохицуулалт гэдэг нэрийн дор валют гэдэг том хөдөлгөөнийг чинь Төв банк булааж авлаа. Үүнийхээ төлөө ямар нэгэн зүйл хийгээч ээ” гэж хэлсэн. .

-Тэгээд яах ёстой юм бэ?

-. Гэтэл биржээр валютын арилжаа хийх үйл явц одоо болтол хүчин төгөлдөр болоогүй. Өнөөдөр бид интервенц хийх гээд 180 сая ам.доллар гаргаж байна. Тэрний нэг төгрөгийн нааш, цааших ханшийг хэн мэдэж байгаа юм. . Валют солилцооны биржийн хамгийн сонгодог зах бий болоогүй тохиолдолд энэ их мөнгөний урсгалыг сүүлийн хэдэн жилийн ажиглалтаар алдаатай буюу хэсэг хүмүүс голоос нь зувчуулдаг болохыг харлаа, . Тэр бүх эрх мэдэл нь хаана байдаг вэ гэвэл валютын ханшийг тогтоож байгаа Төв банкинд байдаг. Ний нуугуй хэлэхэд бүх зүйлийг задлаад үзвэл, валютын зах зээлийн ил тод, шударга биржээр явагдаж байгаа үйл явц өнөөдрийг болтол байхгүй байна.

-Төв банкны зүгээс бид ам.долларын ханшийг барьж чадахгүй. Зах зээлийнхээ зарчмаар тогтдог зүйл гэж хэлээд байгаа шүү дээ?

-Сайн ажиглаарай. Төв банк алт диллерийн хэргээс болоод Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн үед дөрвөн тонн алтаа алдсан шүү дээ. Тэр үед валют гэдэг зах зээл дээр тоглогч болох гэж байсан юм. Анхны тоглогч байсан залуучуудад алдсан ч үе бий, олсон ч үе бий. . Тэгээд тэр дөрвөн тонн алтаа алдсаны дараа Төв банк тоглогч бэлдэхээ байсан. Нэг ёсондоо унтаа байдалд орсон. Өнөөдөр Төв банкны ханш тогтоолт ойлгомжтой шүү дээ. . 2017 онд валютын дайн болоод дуусчихсан юм. Тэр үед евро асар их чангарсан. Гэтэл манайд ам.долларын ханш огт хөдлөөгүй. Уг нь еврог дагаад ам.долларын ханш унаж байх ёстой. Хоёр жилийн өмнө ам.долларын ханш 1.18 байсан. Өнөөдөр 1.12 руу очсон. Хэлбэлзэл яваад байгаа биз. Гэтэл манайд сулардаггүй. Гэтэл ам.доллар дэлхийд чангарах үед чангараад байдаг. Манайд ийм нэг гажиг тогтолцоо байдаг. . Энэ хамаарлууд юуг хэлж байна вэ гэвэл нефьт, валют ялгаагүй хэдэн монопольчуудын тоглолт явагдаж байна гэсэн үг. Энэ бол цаанаа цэвэр буруу зохицуулалтаар явагдаж байгаа үйл явц. Хэрвээ чөлөөтэй гэвэл чөлөөтэй хая л даа. Манай валют зохицуулалт чөлөөтэй гэдэг буруу мэдээлэл өгдөг.

Манай Ашигт малтмалын тухай хуулийн 5.6 дээр “Стратегийн ордод хөрөнгө оруулсан компани өөрийнхөө хөрөнгийн арван хувийг Монголын хөрөнгийн бирж дээр зарна” гэсэн заалт орсон. Гэтэл 2009 оны гэрээн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 5.6 дугаар заалтыг мөрдөхгүй гэчихсэн. Монголын хөрөнгийн биржийн бүхэл бүтэн салбар босч ирэх байсан

Уучлаарай, 2012-2016 онд чөлөөлөөгүй л байсан шүү дээ. Энгийн, жижиг зах зээлд оролцогч нарт чөлөөтэй харагддаг. Тэр үед ам.доллар 2000 хүрч байхад шатахуун импортлогчдод 1640 төгрөгөөр ам.долларыг худалдсан шүү дээ. Бидэнд хямдхан шатахуун өгч байгаа юм шиг хэрнээ цаад талдаа 360 төгрөгийн зөрүү гарч байгаа биз. Тэрийг татвар төлөгч биднээс Монголбанкны алдагдалд оруулаад л авчихаж байгаа юм. . Наанаа сайхан хямдхан бүтээгдэхүүн эдлүүлж байгаа юм шиг хэрнээ цаагуураа татвар төлөгч биднээс давхар шулж байдаг. Ийм нэг гажиг байгаа. . Харин эсрэгээр нь манай арилжааны банкууд болдог бол консерциум байгуулаад голоосоо хүчирхэг сервесийн баг гаргаж ирээд хийж болно. . Гэхдээ энэ хөтөлбөрийг хэн хийх вэ гэвэл арилжааны банкууд нийлж хийх ёстой. Төв банк хийхгүй шүү. Хэрвээ Төв банк хийнэ гэвэл арилжааны банкуудаа дампууруулна гэдгээ шууд л зарлачих хэрэгтэй. Тиймээс “Монголын банкны холбоо сэргэлэн байгаач ээ” гэж хэлээд байгаа юм.

-“Монголын банкны холбоо сэргэлэн байгаач ээ” гэж та хэллээ. Өмнө нь алдаж байсан гашуун туршлага бий юу?

-2009 оны Оюутолгойн гэрээ руу оръё. Энэ гэрээ тэр оныхоо аравдугаар сарын 7-нд зурагдсан. Зурагдахаас нь өмнө би иргэний хувьд олон зүйлийг нааш, цааш нь хөдөлгөж улсдаа ашигтайгаар шийдвэрлэж байлаа. Тус гэрээнд “В нэмэх зэрэглэлтэй банкаар санхүүгийн үйлчилгээ авна” гэдэг заалт гэрээнд орсон шүү дээ. Тэр үед банкны холбоо дуугарахгүй яасан юм. Өөрсдөө В нэмэх болохын төлөө явах ёстой байхгүй юу. Огт мэдээгүй шүү дээ. Хоёрдахь эмгэнэлтэй зүйл нь юу вэ гэвэл . Гэтэл 2009 оны гэрээн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 5.6 дугаар заалтыг мөрдөхгүй гэчихсэн. Тэр үед би маш их гайхаж байсан. Монголын хөрөнгийн биржийн бүхэл бүтэн салбар босч ирэх байсан. Гэтэл . Дуугарах нь битгий хэл бараг мэдээгүй дээ. Ийм гашуун туршлага байна. Тиймээс өнөөдрийн энэ нөхцөлд Монголын банкны холбоо боломжоо алдаж болохгүй гэж хэлмээр байгаа юм.

-Валютын зохицуулалтын хуульд дотоодын валютын хяналтыг сайжруулснаар эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж заасан байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-. Би энэ хуулийн хойд талын хариуцлагыг харсан. Хоёрхон хариуцлага байна билээ. Гэхдээ огт юу ч хариуцахгүй гэсэн заалт байсан. . Шинэ хуулийн хойд талд доод тал нь 40 зүйлтэй хариуцлага ярих ёстой. Манай Үндсэн хуульд ”Төр иргэдийнхээ төлөө эдийн засагт орж болно” гэдэг заалт байдаг. Түүнчлэн “Төрийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэн, аж ахуйн нэгжийн эрх хөндөгдвөл эрхээ сэргээлгэж төлбөр авч болно” гэдэг заалттай шүү дээ. Хоёрдугаарт, хэдийгээр Төв банкны хуулиуд шинэчлэгдэж байгаа ч УИХ-ын харьяа байгууллага. Төв банкны бие даасан үйл ажиллагаа байхгүй шүү дээ. Арилжааны банкууд сайн ч, муу ч эрсдэл үүрч байгаа шүү дээ. Тэр бүү хэл . Арилжааны банкууд Валют зохицуулалтын хуулиар маш том бүтээгдэхүүнээ Төв банкинд алдаж байна. Валютын том хөдөлгөөнийг Төв банк булаагаад авчихаж байна. Арилжааны банкуудад үүнийг хийх боломж байгаа гэдгийг дахин дахин хэлмээр байна. Өнөөдрийн Засгийн газар, Монголбанк таван жилийн өмнөхтэй харьцуулж болохгүй. Тэр үед эдийн засаг нэмэх 17 хүрч байсан. Гадаадын хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам.долларт байлаа. 2013 оны нэгдүгээр сард эдийн засаг нь эрчимтэй унасан. Гадаадын хөрөнгө оруулалт 2013 оны дунд үеэс 100 сая ам.доллар дээр очсон. Харин өнөөдрийн нөхцөл байдалд орлогын ямар ч тасралт байхгүй. Алт, зэс, нүүрснээс 5.2 тэрбум ам.доллар олж байгаа. Татварын орлого хоёр их наядаар давж биелсэн. Энэ орлоготой байгаа үедээ зөв менежмент явуулах ёстой. Өнөөдрийн эдийн засгийн өсөлт бол зөвхөн цаасан дээр байгаа. Иргэддээ хүрэхэд 2-3 жил шаардлагатай. 

У.Сарангэрэл

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.