Кубын удирдагч Мигуэл Диаз Канел өнгөрсөн ням гарагт Умард Солонгос улсад төрийн хэмжээний айлчлалаар хүрэлцэн ирсэн.
Айлчлалыг угтаж Умард Солонгосчууд Кубын удирдагчийн хөргийг зурж Пхеньяны олон улсын нисэх буудалд өлгөсөн байв.
Гэхдээ хажууд нь өлгөсөн байсан Ким даргын хөрөг зураг хэвлэлийнхний анхаарлыг илүү татжээ. Учир нь Ким Жон Ун улсаа удирдаж эхэлснээсээ хойш анх удаа хөрөг зургаа албан ёсоор олон нийтэд дэлгэн харуулсан нь энэ юм.
Хөрөг зурган дээр Умардын залуу удирдагч нүдний шил зүүж инээмсэглэн, өрнөдийн хэв маягаар хувцаслаж зангиа зүүсэн байжээ. Уг нь Ким Жон Ун Хятадын Мао даргын хэв маяг бүхий хослолоороо алдартай.
Олон улсын шинжээчид Кимийн энэ үйлдлийг улс орондоо шинэчлэлт өөрчлөлт, хөгжин цэцэглэлт авчрахын илэрхийлэл, нэг ёсны сурталчилгаа хэмээн харж байна.
Ким Чен Ир болон Ким Ир Сен нарын хөрөг зураг Пхеньян даяар байдаг ч залуу Кимийн гэрэл зургууд л олон нийтэд хүрч байсан юм.
Эх сурвалж: www.foxnews.com