Хятадыг өөрчилсөн ухаантнуудын нэг гэгддэг Жэк Ма бол технологийн гайхамшгийг дэлхийд таниулж байгаа эрхэм. Энэ долоо хоногт Хятадын Засгийн газраас зохион байгуулсан Шанхайн бага хурал дээр Жэк Ма “Америк, Хятадын хооронд эхлүүлсэн худалдааны дайн бол дэлхий дээрх хамгийн мунхаг үйлдэл” гэж шүүмжилжээ.
Жэк Ма “Худалдаа наймаа гэдэг энх тайван, харилцаа холбоог сайжруулах ёстой зүйл. Чөлөөт худалдааг хэн ч зогсоож чадахгүй” хэмээн Хятадын Олон улсын Импортын экспод ярьсан байна.
Өнгөрсөн есдүгээр сард Хятадын хамгийн том цахим худалдааны сүлжээ Алибабаг үүсгэн байгуулагчдын нэг тэрээр “Америк, Хятадын дайн цаашид даамжирч магадгүй” гэдгийг анхааруулж байжээ.
Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай хоёр улс хоорондоо тэмцэлдэж, энэ жилд хэд хэдэн удаа бараа бүтээгдэхүүний татвараа нэмсэн. АНУ Хятадыг дотоодын үйлдвэрлэгчдийн нууц технологийг хулгай хийж байгаад буруутгаж, Бээжинд хандан худалдаа наймаа эрхлэх арга барилаа өөрчлөхийг хүсчээ.
Энэ сарын сүүлээр Аргентин улсад болох Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалтаар Дональд Трамд, Си Зиньпин нар уулзаж зөрчилөө намжаана гэдэгт хөрөнгө орууулагчид найдаж байна.
Эх сурвалж: www.cnn.com