Орон нутгийн цагаар энэ сарын зургааны өдөр АНУ-д дундын сонгууль болж, зарим мужуудад санал хураах байрууд үүд хаалгаа барин дүн мэдээгээ илгээж эхэлжээ.
Энэ жилийн сонгуулийн үеэр зарим мужид цаг агаар таагүй, хүчтэй салхи ширүүн бороотой байсны хажуугаар хэд хэдэн мужийн иргэдэд санал өгөх байр өөрчлөгдсөн гэх хуурамч мэдээлэл ирсэн байна.
Массачусетс, Висконсин зэрэг мужуудын иргэдэд иргэний нийгмийн байгууллагуудаас өмнө нь санал өгдөг байснаас өөр газарт ирж саналаа өгөхийг зөвлөсөн эндүү ташаа мэдээлэл ирж иргэдийг багагүй бухимдуулжээ.
Мөн 40 сая иргэн зургааны өглөө эрт саналаа өгч идэвхтэй оролцсоны дунд Ерөнхийлөгч Дональд Трамп багтсан байна.
CNN зэрэг мэдээллийн томоохон агентлагууд санал хураалтын дүнг шууд дамжуулж байна. Яг одоогийн байдлаар 16 мужийн санал хураах байрууд хаалгаа барьж дүнгээ илгээж эхэлжээ.
Төлөөлөгчдийн болон Сенатын танхимд Бүгд Найрамдахчууд тэргүүлж байна. Энэ бол эцсийн дүн мэдээ биш. Саналын хуудсыг бүрэн тоолж дуусаагүй байгаа юм.
Эх сурвалж: www.qz.com, www.cnn.com