Нарны дор зогсох бүхэн өөрийн сүүдрийг тусгана. Энэ бол Б.Тамирын Вале дахь аялалд нь дагалдан явсан санаа. Өртөгсдийн хуулийн дагуух бүх үйлдэл том жижиггүй байгаль орчинд нөлөө үзүүлдэг. Бид хийсэн үйлдлээ зөв буруу гэж алинд нь ч тооцсон байгаль дэлхий үүнд нь хариу үйлдэл үзүүлнэ, тэр нь хэзээ ч ирж болно. Эдгээр үр дагаврыг зурагчин залуу “Сүүдэр” хэмээн нэрлэж буй.
Үүндээ эерэг, сөргийн аль нэг утгыг оноосонгүй. Түүний ганц л зорилго нь бидний тусгасан сүүдрийг бидэнтэй хамт арай ойроос ажиглах юм. Тэрбээр уран бүтээлчийн мэлмийгээ хүмүүсийн оршин байдал газар дэлхийд ямар ул мөр үлдээснийг харахад чиглүүлжээ. Бидэн дээр туссан “Сүүдэр” үзэсгэлэн нь үзэгчийн дээр толь барьсан мэт байх гэнэ.
Энэ нь таныг өөрийгөө, өөрийн зан үйлдлээ эргэцүүлэн харах урилга юм. “Амьдрах гэдэг нь үйл хөдлөл хийх юм” хэмээн Францын зохиолч Анатоле Франц 1894 онд бичсэн байдаг. Гэвч эндээс ургах асуулт нь: Ямар? Бид толинд харж өөрсдийн тусгасан сүүдэртэйгээ танилцахад бэлэн үү? Тус үзэсгэлэнг Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ) Швейцарь улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сантай (FDDM) хамтран хэрэгжүүлж буй “SMART” урлангаар хангах хөтөлбөрийн хүрээнд олон нийтэд энэ сарын 9-ний16:00-20:00, энэ сарын 10-23-нд 11:00-20:00 цагт МН 17 Арт Галерейд толилуулах юм.