Прокурорын байгууллагаас ирсэн албан тоотын дагуу өнөөдөр ХХААХҮ-ийн сайдаас буусан Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлж, хуулийн байгууллагаар шалгуулах эсэх асуудлаар яг одоо Төрийн ордонд МАН-ын бүлэг хуралдаж байна. Б.Батзоригийг явууллаа гэхэд бусад зээл авсан сайд, УИХ-ын гишүүдийг хамтад нь явуулах уу, эсвэл авч үлдэх үү гэдэг дээр эрх баригч намынхан зөрчилдөж байгаа сурагтай.
Маргаашийн УИХ-ын чуулган дээр түдгэлзүүлэх эсэх дээр нууцаар санал хурааж шийдвэр гаргах юм. Түдгэлзүүллээ ч Б.Батзориг гишүүний гэм буруугүйг хуулийн байгууллага тогтоовол УИХ-ын танхимдаа эргэн орж ирэх эрх нь нээлттэй байгаа.