Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Монгол улс дотооддоо үр тариа, төмсний хэрэглээгээ бүрэн хангах боломжтой болсон гэдгийг мэдэгджээ.
Энэ оны ургац хураалтаар 409,600 тн үр тариа, 160,900 тн төмс хурааж авчээ.
Өнгөрсөн жил 172,600 тн үр тариа, 44,500 тн төмс хурааж байсантай харьцуулахад хэд дахин нэмэгджээ.
Түүнчлэн 93,600 тн бусад хүнсний ногоо, 117,800 тн малын тэжээлийн ургамал, 19,300 тн тосны ургамлын ургац хураасан нь мөн л өмнөх жилийнхээс хэд дахин өссөн үзүүлэлт юм.
Эх сурвалж: www.xinhuanet.com