Египетийн элсэн цөлийн агуу түүхийг өгүүлдэг пирамидуудыг техник технологи хөгжөөгүй эрт үед хэрхэн барьж босгосныг төрөл бүрээр таамагладаг.
Британи, Францын археологичдын баг пирамидыг хэрхэн барьсан талаарх бидний төсөөллийг өөрчлөх олдвор олжээ.
Эдгээр аварга том чулуун цамхгуудыг магадгүй бидний таамаглаж байснаас ч хурдан барьсан байж болох гэнэ.
Эртний археологичид шатны гишгүүр бүхий, далий хавтан олсон байна. Уг хавтанг ашиглан аварга чулуунуудыг дээр дээрээс нь давхарлан өрсөн байж магадгүй юм.
Судлаачид энэ удаагийн олдворыг Гизагийн аварга пирамидуудын үед хэрэглэж байсан гэж үзжээ. Мөн түүхэн үеийн талаарх бидний төсөөллийг өөрчилж болохуйц чухал хэрэглэгдэхүүн гэж дүгнэсэн.
Таамаглалыг батлахын тулд үргэлжлүүлэн судлах шаардлагатай гэжээ.
Эх сурвалж: www.theguardian.com