Туульч Авирмэдийн Балдандорж “Хаан цэцэн Зурхайч” туулийг Богд Хааны Ордон Музейн “Хаан туульсын өргөө”-нд Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөр (11 дүгээр сарын 08-ны өдөр 11 цаг 40 минут)-т зориулан хайлах юм.
Хар муу бүхэн, харшлах саад тотгорыг хааж хайлдаг хатуу хар уулаар нутагтай “Хаан цэцэн Зурхайч” тууль нь нэн хатуу туулийн ангилалд ордог учир зөвхөн өвлийн улиралд хайлж ёс дэгийг барьдаг уламжлалтай аж. Туулийг 8-10 цаг хайлна. Туулийг дундаас орхиж гарах хайлсан, хайлуулсан хэн хэндээ цөвтэй тул нэлээд удаан тухалж суухаар бүхнээ зохицуулж ирдэг байна. Завсарлагаанаар язгуур урлагийн тоглолттой.