Өнөөдрийн байдлаар 91 байршилд 6000 метр куб элс хайрга овоолго хийж, 3000 тонн давс бэлтгэж, 7000 тонн элс хайрга нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэл байдал 97 хувьтай явагдаж байна. Арваннэгдүгээр сарын нэгнээс эхлэн бүх газруудад шуурхай ажлын хэсэг байгуулж Завхан, Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий зэрэг томоохон даваатай аймгуудад өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг шуурхай ханган ажиллаж байгааг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Энэ нь МИАТ компанийг олон улсын зах зээлд эзлэх үнэлгээг 50 хувь байсныг 53 хувь болгож нэмэгдсэн байна
Цахилгаан станцуудын хувьд нүүрс тээвэрлэлтийн нөөц хангалттай хийгдэж, "ДЦС-2" ТӨХК 20 хоног, "ДЦС-3" ТӨХК 31 хоног, "ДЦС-4" ТӨХК 23 хоногийн нөөц бүрдүүлжээ.
Агаарын тээвэртэй холбогдуулан МИАТ компаний удирдлага өнгөрсөн долоо хоногт 12.179 зорчигч 82 хувийн суудал ашиглалттай ажилласныг онцоллоо. Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан цаашид буурах хандлагатай байгааг хэллээ. Өнгөрсөн есөн сарын байдлаар МИАТ компани олон улсын болон дотоодын нислэгээр 550,7 мянган зорчигч тээвэрлсэн нь өмнөх оноос 20 хувиар, дотоодын нислэг болон захиалгат нислэг тооцохгүйгээр 395000 зорчигт тээвэрлэсэн нь 16 хувиар нэмэгдүүлсэн үзүүлэлттэй боллоо. Энэ нь МИАТ компанийг олон улсын зах зээлд эзлэх үнэлгээг 50 хувь байсныг 53 хувь болгож нэмэгдсэн байна.