Харриет бол бусдаас онцгой авьяастай илжиг. Бусад илжигнүүд “хий-хоо” гэсэн энгийн дуу авиа гаргадаг бол Харриет дуурийн дуу хоолойгоор мэндчилдэг аж. Яг л Мадам Баттерфлай дуурийн нэг хэсгийг дуулах мэт.
Мартин Стантоны хийсэн дуурийн хоолойгоор дуулдаг илжигний бичлэгийг 700 мянга гаруй удаа үзсэн байна. Хачин жигтэй дуу авиа гаргадаг илжигнүүд байдаг ч дэлхийд танигдсан нь Харриет юм.
Стефен МакГрат дуулдаг илжгийг хоёр настай байхад нь үрчилж авч байжээ. Өөрийнхөө бяцхан илжгийг камер хараад дуурийн хоолойгоор дуулдаг нууцлаг авьяастай гэдгийг нь мэдээгүй гэнэ.
Эх сурвалж: www.bbc.com