Шатахуун импортлогч компаниуд он гарснаас хойш шатахууны үнийг зургаан удаа нэмээд байна. Хамгийн сүүлд амралтын өдөр нэмж, АИ-92 бензин 1980, АИ-98 бензин 2000 төгрөг хүрээд байгаа билээ. Тэгвэл шатахууны үнийн нэмэгдэлийг эсэргүүцэж өчигдөр 300 гаруй жолооч Төрийн ордныг тойрон машинтай жагсаал зохион байгуулсан. Тэд Төрийн ордныг тойрон аваарын гэрлээ асаан, дуут сигнал өгч өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Уг жагсаалд оролцож байгаа иргэдийн хувьд бүгд сайн дураараа нэгдсэн гэдгээ илэрхийлж байсан бөгөөд өнөөдөр хоёрдахь өдрөө үргэлжилж байгаа юм. Автомашинтай жолооч нарын жагсаалыг зохион байгуулж байгаа иргэдтэй өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 12.00 цагт уулзахаар болсон.
Энэхүү жагсаал энэ сарын 9-ны өдрийн өглөө 07:00-11:00 цагийн хооронд болох юм.