Олон Улсын олимпийн хорооны 133 дахь чуулган өнгөрсөн сарын 08-09-нд Залуучуудын III олимпийн наадам зохиогдсон Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотод болсон билээ. Чуулганаар 2022 оны Залуучуудын IV олимпийн наадмыг зохион байгуулах хотоор Сенегал улсын нийслэл Дакар хот шалгарч, түүхэнд анх удаа Африк тивд олимпийн наадам зохиогдохоор болжээ.
2022 оны Залуучуудын IV олимпийн наадмыг зохион байгуулах хотоор Сенегал улсын нийслэл Дакар хот шалгарав
2022 оны Залуучуудын олимпийн наадам зохион байгуулах хүсэлтийг Африк тивийн Сенегал улсын нийслэл Дакар хотоос гадна Боствана улсын нийслэл Габороне хот, Нигер улсын нийслэл Абужа хот, Тунис улсын нийслэл Тунис хотууд илгээсэн байна.
Уг чуулганд ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, ажиглагчаар МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүн Б.Баттүшиг нар оролцсон юм. Энэ удаагийн чуулганаар Олон Улсын олимпийн хорооны шинэ гишүүдийг тодруулах бөгөөд мөн "Пёнчан-2018" Өвлийн XXIII олимпийн наадмын тайлан, "Лозанн-2020" Залуучуудын өвлийн III олимпийн наадмын бэлтгэл ажлын тухай хэлэлцжээ.