Снукер билльяардын "ManBetX Champion of Champions" буюу Аваргуудын аварга шалгаруулах нэр хүндтэй тэмцээн эхэллээ.
Уг тэмцээнд нийт 16 шилдэг тамирчин оролцох бөгөөд Снукер билльяардын чансааны эхний 7 тамирчин, өмнө жилийн Аваргуудын аварга шалгаруулах тэмцээний аварга Ш.Мерфи нарын нийт 8 тамирчны эсрэг 8 тамирчин 4 хэсэгт хуваагдан өрсөлдөх юм.
Өмнөх нэг жилийн хугацаанд Дэлхийн снукер билльяардын цуврал тэмцээнүүдийн аваргууд буюу Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга М.Виллиамс, Английн аварга Р.О Сулливан болон Ш.Мерфи нарын шилдэг тамирчид өрсөлдөх юм.
Энэхүү тэмцээн нь анх 2013 онд зохиогдож эхэлсэн ба Англи улсын тамирчин домогт Р.О.Сулливан финалын тоглолтонд Англи улсын тамирчин С.Бингхамыг хожиж анхны аварга болсон билээ. Р.О Сулливаны хувьд дараагийн жил нь буюу 2014 онд мөн л Англи улсын тамирчин Ж.Трампыг финалд хожин Аваргуудын аварга болсон юм. 2014 оны уг тоглолт одоо ч снукер билльяард сонирхогчдын дахин давтан үзэх дуртай тоглолт болсон байдаг.
2014 оны Аваргуудын аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтыг бүрэн эхээр нь хүргэж байна:
Аваргуудын аварга шалгаруулах тэмцээн зохиогдож эхэлснээс хойших аваргуудын жагсаалт.
Тэмцээний эхний хоёр тоглолт урд шөнө явагдсан ба Ш.Мерфи болон Ж.Робертсон нарын тоглолтын бичлэг:
БНХАУ-ын тамирчин Д.Жун Хуй болон Кипр улсын тамирчин М.Жеоржио нарын тоглолтын бичлэг: