Паркинсоны өвчин тусахад дархлааны тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг “Science Translational Medicine” сэтгүүлд нийтэлжээ.
Мухар олгой хэвийн бус уургуудыг нөөцөлж байдаг. Эдгээр уургууд уг өвчний эх үүсвэр болдог гэнэ.
Тиймээс мухар олгойгоо авахуулбал Паркинсоны буюу мэдрэлийн тогтолцооны эмгэг өвчин тусах магадлалыг 19-25 хувь хүртэл бууруулдаг байна.
Эрдэмтэд мухар олгой мэдрэлийн тогтолцоог өвчлүүлэх эх үүсвэр гэдгийг мэдсэн тул цаашид хэрхэн анагаах, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар судалгаа хийхэд илүү дөхөм болжээ.
Хүний биед тийм ч хэрэгцээгүй гэж үздэг мухар олгой үнэн хэрэгтээ та бидний дархлааны системд чухал үүрэг гүйцэтгэдэг байх нь.
Судлаачид Паркинсоны эмгэгийн эхний үе шатанд орсон өвчтөнөөс мухар олгойг нь авахад шинж тэмдгүүд нь илрэхээ больсныг олж мэджээ.
Төв суурин газраас алслагдсан бүсэд оршин суугчдын мухар олгойг авахад мэдрэлийн тогтолцооны эмгэг тусах магадлал хамгийн их буюу 25 хувиар буурсан байна.
Паркинсоны өвчин аль хэдийн генийн бүтцэд нөлөөлсөн үед мухар олгой авахуулаад ч өвчний явцыг удаашруулах боломжгүй гэдгийг эрдэмтэд анхаарууллаа.
Харин эмгэгийг эрт үед илрүүлвэл явцыг нь гурван жилээр ч удаашруулах боломжтой гэлээ.
Эх сурвалж: www.startsat60.com