СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-05

Монгол улсын 2019 оны төсөвт хориг тавихыг Ерөнхийлөгчид хандан уриаллаа

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. . Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 05-аас хойшхи хугацаанд уг тавьсан шаардлагаас тодорхой ахицтай зүйл огт харагдахгүй байгаа. .

 

Д.Эрдэнэбат: Хэрвээ бидний тавьсан шаардлага биелэгдэхгүй бол дараа дараагийнхаа улс төрийн тэмцэлд орно

-Цаашдаа ЖДҮХС-тай холбоотой Засгийн газрын зохион байгуулалттай хийсэн энэ асуудлыг нэг тийш нь болгохгүй бол бид дараагийн алхам руу хүссэн, хүсээгүй орно. . Ийм үйл явдал УИХ болоод Засгийн газрын түүхэнд гарч байгаагүй. Тиймээс Ардчилсан намын  бүлгийн шаардлага хэвээрээ байгаа. . Хариуцлага тооцсоны дараа бид хуралдаандаа оролцоно гэсэн байр суурь хэвээрээ байгаа.

 

2019 оны төсөв УИХ-ын гишүүдийн олонхийг оролцоогүй батлагдсан

Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын бүлэг хуралдаанд оролцоогүй үед эрх баригчид 2019 оны төсвийг баталсан. 2019 оны төсөв батлагдахдаа УИХ-ын гишүүдийн олонхийн оролцоогүйгээр батлагдсан. . Зарим байхгүй байгаа гишүүдийн кнопыг дарсан. Өөрөөр хэлбэл, 2019 оны төсөв олонхийн оролцоогүй батлагдсан гэдэг нь хурлын процесс өөрөө нотолж байгаа. 2019 оны төсвийн талаар Ардчилсан нам байр сууриа тодорхой илэрхийлсэн.

 

Ерөнхийлөгчид 2019 оны төсөвт хориг тавиач гэдэг уриалга гаргаж байна

. Хэрвээ Ерөнхийлөгч хориг тавих юм бол бид дэмжих болно гэсэн байр суурьтай байгаа.

байгаа. Хэрвээ бидний тавьсан шаардлага биелэгдэхгүй бол дараа дараагийнхаа улс төрийн тэмцэлд орно.

 

З.Нарантуяа: 2019 оны төсвөөс 370 гаруй зураг төсөлгүй барилга байгууламжийг хасах хэрэгтэй

-2019 оны төсвийн тухай нэмж тодотгох хэд  хэдэн зүйл байна. төсвийн бодлого. Зөрүү 1.9 их наяд төгрөгийнхөө санхүүжилтийг гадаадын зээлээр буюу өрөөр 1.3 тэрбум гадаад зээлийн их үүсвэрээс санхүүжүүлэх гэж буй нь яасан ч байж болохгүй Монгол төрийн бодлого. Тиймээс . Засгийн газрын дотоод хэрэглээ гээд 270 гаруй тэрбум төгрөгийн хэмнэж болох зардлыг хасах зэрэг тодорхой саналуудыг хэлж байгаа. 700 гаруй тэрбум төгрөгөөр халамж, тэтгэврийн сангаа нэмэгдүүлж байгаа. Гэтэл нөгөө талдаа ажлын байрыг, бодит үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байгаа санхүүжилт байхгүй. . Өнөөдөр төрөөс ажлын байр, өрхийн бодит амьдралыг дэмжиж зарцуулах гэж байгаа мөнгөний зарцуулж байгаа систем тогтолцоо тэнд ажиллаж байгаа хүмүүсийн байдал ямар байгаа та бүхэн мэдэж байгаа. . Гэтэл "134 600 хүнд халамж тараагаад амьдралыг нь сайжруулчихна" гээд  яриад сууж байгаа Засгийн газартай байж болохгүй. Эдгээр олон сангийн зардлыг үр ашигтай байлгахын төлөө мөнгийг тараадаг тогтолцоог нь шинэчлэх хэрэгтэй.

 

Ж.Батзандан:Шатахуун экспортлогч хэдхэн компанийн монополийг хүлээн зөвшөөрч байгаа нь энэ Засгийн газрын том алдаа

-Иргэд яг одоо ордныг тойроод шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж жагсаал, цуглаан хийж байна. . Энэ цаг үеэс эхэлж шатахууны үнэ эрс нэмэгдсэн. . Тухайлбал, ОХУ-ын Ерөнхий сайд бензиний үнийн эсрэг хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэж байна. Польш, Унгар, Солонгос, Япон гээд бараг бүх улсад шатахууны үнийг хатуу барина. Төрийн оролцоо, төрийн хяналтыг тогтооно гэдгээ мэдэгдэж байна. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд шатахууны үнийг бид барихгүй, экспортлогч компаниудад нь даатгаж байна. Зах зээл нь зохицуулна биз гэдэг мэдэгдэл хийж байна. Энэ бол . Хуйвалдааны замаар шатахууны үнийг өсгөж байна. . Үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн нуруунд ачааны хүнд буудаг. Энэ завхарсан бодлогоо засахыг Засгийн газраас шаардаж байна. . Ардчилсан намын Засгийн газрын үед буюу 2012-2016 онд шатахууны үнийг хатуу барьдаг байсан. Гэтэл . Засгийн газар бодлогоо өөрчлөхгүй бол ард түмнийг хэн хамгаалах юм бэ. Төр нь ард түмнийг хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах юм гэдгийг У.Хүрэлсүхийн Засгийн газраас асуумаар байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.