Бразилийн шилдэг хөлбөмбөгч Д.Тарделли БНХАУ-ын Шандон Лунен багт гэрээгээр амжилттай тоглож байгаа билээ. Тэрээр 2005 оноос Бразил улсын 20 нас хүртэлх шигшээ багт багтаж байснаас гадна 2009-2017 он хүртэл Бразил улсын үндэсний шигшээ багт багтаж байсан шилдэг довтлогч юм. 2015 оноос БНХАУ-ын Шандон Лунен багт гэрээгээр ирээд багагүй амжилтыг үзүүлсээр байна.
Тэрээр саяхан болж өнгөрсөн тоглолтын өмнө БНХАУ-ын төрийн дуулал эгшиглэхэд газар шагайн толгойгоо маажсанаасаа болж нэг тоглолт өнжих шийтгэл хүлээгээд байна. БНХАУ-ын хөлбөмбөгийн холбооноос мэдээлж буйгаар тэрээр төрийн дууллыг хүндэтгээгүйн улмаас ийн шийтгүүлсэн байна.
Д.Тарделлигийн Шандон Лунен багт хэрхэн уран тоглолт үзүүлж буй түүвэр бичлэгийг хүргэж байна.