СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2018-11-05

Сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг сунгахаар болов

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
6 жилийн өмнө

 

Эрүүл Мэндийн яамнаас өвлийн ид хүйтэн цагаар вирусын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралтыг арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгах санаачлага гаргасан. .

Тэрбээр хэлэхдээ "Хоёр сар биш нэг сар илүүтэй хоног амраахаар шийдэж байна. . Яг ид ачааллын буюу томуу, томуу төст өвчний хамгийн өндөр дэгдэлтийн үе 12 дугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүүхдүүдийг амраах шийдвэр гаргачихсан байгаа" гэв.

Хоёрдугаар улирлын амралт хувиар ёсоор

-I-V ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 13-ныг дуустал гурван долоо хоног

-VI-XII ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног амрах учиртай. Гэвч ЭМЯ-наас ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг сунгах санаачлага гаргасны дагуу амралтын хугацааг ийнхүү сунгахаар болсон байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.