БНХАУ-ын Дакинд хотноо 2018.10.28-11.04 өдрүүдэд снукер билльярдын "The 2018 International Championship" тэмцээн явагдаж дууслаа.
Тэмцээний аваргын төлөөх тоглолтод Умард Ирланд улсын тамирчин M.Аллен болон Австрали улсын тамирчин Н.Робертсон нар тунан үлдэж нийт 19 өргийг хуваах буюу хэн түрүүлж 10 хожсон нь тэмцээний ялагч болох тулаан байлаа. Тоглолтын эхнээс M.Аллен илүүрхэж явсаар 10:5 хожлын харьцаагаар "The 2018 International Championship" тэмцээний аварга боллоо. Урьд өмнө нь уг хоёр тамирчин 22 тэмцээнд учраа таарч М.Аллен 14 удаа хожигдоод байсан хэдий ч 2017 оноос хойш сүүлийн гурван удаагийн тэмцээнд Н.Робертсоныг хожоод байна.
Аваргын төлөөх тоглолтыг бүрэн эхээр нь хүргэж байна:
Өнөөдөр снукер билльяардын зөвхөн шилдэг 16 тамирчин оролцох "ManBetX Champion of Champions" тэмцээн эхэлж байгаа бөгөөд www.livetv.mn сайт тэмцээний талаарх видео мэдээллийг цаг тухай бүрт нь шуурхай дамжуулах болно.