Английн мэргэжлийн хөлбөмбөгийн Лестер Сити багийн эзэн Тайландын тэрбумтан Вичай Сриваданапраба долоо хоногийн өмнө нисдэг тэрэгний ослоор амиа алдсан.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тайландын нийслэл Бангкок хотод болсон оршуулганд Лестер Сити багийн тоглогчид ирж оролцлоо.
Хөлбөмбөгийн багийн тоглогчид эзэнтэйгээ салах ёс гүйцэтгэхийн тулд 12 цагийн урт нислэгээр Бангкокт ирсэн байна.
Тоглогчид сүм хийдэд орж гэр бүлийнхнийг нь тэвэрч, бунхны өмнө мэлрэг цэцэг өргөжээ.
Вичай Сриваданапрабагийн оршуулга Буддын шашны ёсоор үргэлжилж, өнөөдөр дуусна.
Их Британиас ирсэн зочдын дунд хамгаалагч Харри Магьуэр, менежер Клауде Пуэл нар багтжээ.
Харин багийн тоглогчдоос Демарай Грэй зэрэг хэд хэдэн тоглогч ирээгүй байна. Тайландын гүнж Сириваннавари Нариратана тэрбумтан Вичайн оршуулгад ирж хүндэтгэл үзүүлжээ.
Эх сурвалж: www.bbc.com