19 дүгээр зууны үеийн суут сэтгэгчдийн нэг Францын яруу найрагч Чарльз Бодлер амиа хорлох болсон тухайгаа бичсэн гэрээс захидлыг дуудлагаар худалдлаа.
1845 оны зургадугаар сарын 30-ны өдөр алдарт яруу найрагч хайртай бүсгүй Жанна Дювальдаа хаяглан зурвас бичиж байжээ.
Уг захидлыг бичихдээ Бодлер дөнгөж 24 настай байсан юм.
Хайрт Жаннадаа зурвас бичсэн өдрөө яруу найрагч амиа хорлохыг завдсан ч азаар эсэн мэнд үлджээ.
Францын Осенат дуудлага худалдаагаар захидлыг 234,000 евро буюу 267,000 ам.доллараар худалдсан байна. Үнэн хэрэгтээ дуудлага худалдаагаар таамаглаж байсан үнээс гурав дахин өндөр үнэ хүрчээ.
Захидалд “Чамайг уг захидлыг хүлээж авах үед би үхсэн байх болно. Үүнээс илүү удаан амьдарч чадахгүй тул өөрийгөө хороох гэж байна. Гүн нойронд умбаж дахин сэрэхийг хүсч байна” хэмээн дурдсан байв.
Бодлерын өв залгамжлал бүтэлгүйтсэнээс болж багагүй мөнгөний асуудалтай тулгарч, цээжин хэсэгтээ өөрийгөө хутгалж амиа хорлохыг завдсан байна.
Азаар хүнд шархдаагүй тул үүнээс хойш 22 жил амьдарч, Бодлерыг алдарт гаргасан “Нүгэлт цэцэгс” уран бүтээлээ туурвижээ. Тэрээр 1867 онд тэмбүү өвчнөөр амиа алдсан юм.
Эх сурвалж: www.bbc.com