Арваннэгдүгээр сарын 1-ний пүрэв гарагийн шөнө ХХААХҮЯ-ны нэр бүхий дөрвөн албан хаагчийг АТГ-аас саатуулжээ. Тэднийг ЖДҮ-ийн сангаас албан тушаалаа урвуулан, хууль бусаар өөрт давуу байвал үүсгэн, их хэмжээний зээл авсан байж болзошгүй хэргээр саатуулсан байна.
Одоогоор нэр бүхий дөрвөн албан тушаалтнуудыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид хорьжээ. Албан тушаалтнуудыг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд ХХААХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн захирал С.Төгсбилэг, тус сангийн ерөнхий нягтлан болон бичиг хэргийн мэргэжилтнийг саатуулсан байна.