БНХАУ-ын Дакинд хотноо 2018.10.28-11.04 өдрүүдэд снукер билльярдын "The 2018 International Championship" тэмцээн явагдаж байгаа бөгөөд манай www.livetv.mn уг тэмцээний талаарх мэдээллийг тогтмол шуурхай дамжуулж байгаа билээ.
Тэмцээний аваргын төлөөх тоглолтод Умард Ирланд улсын тамирчин M.Аллен Вельсийн тамирчин M.Стэвэнсийг 9:6 харьцаагаар хожиж шигшээ тоглолтонд шалгарч үлдээд байсан бол нөгөө талаас Австрали улсын тамирчин Н.Робертсон Англи улсын тамирчин Ж.Лисовскиг 9:6 харьцаагаар хожиж финалд үлдлээ.
Өнөөдөр Умард Ирланд улсын тамирчин M.Аллен болон Австрали улсын тамирчин Н.Робертсон нар аваргын төлөө тоглож уг тэмцээнд түрүүлсэн нь 600 орчим сая төгрөгийг эзэн болох юм.
Өчигдөр болж өнгөрсөн Н.Робертсон болон Ж.Лисовски нарын тоглолтыг бүрэн эхээр хүргэж байна: