Манай www.livetv.mn сайт өнөөдрөөс эхлэн "Спортын Домгууд" шинэ булангаа үзэгч, уншигч та бүхэндээ зориулан нээж буйгаа дуулгахад таатай байна. Энэхүү буланд цувралаар төрөл бүрийн спортын домог болсон тамирчдын спортын замналдаа үзүүлж байсан хамгийн шилдэг бүхнийг түүвэрлэн видео хэлбэрээр та бүхэнд хүргэхийн сацуу уг тамирчны талаарх мэдээ, мэдээллийг хүргэж байх юм. Хамгийн эхний дугаартаа мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга асан М.Тайсоны тухай мэдээ бэлтгэлээ.
М.Тайсон 1966 онд АНУ-ын Брууклинд төрсөн бөгөөд 1985-2005 онуудад буюу бүтэн хорин 20 жилийн хугацаанд мэргэжлийн боксын "рингийн хаан" нь байлаа.
Тэрээр мэргэжлийн тулааны карьерээ эхлүүлсэн 19 тулаан дараалж өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан байдаг. Тэдгээр 19 тулааны 12 тулаанд нь өрсөлдөгчөө дөнгөж нэгдүгээр үед буулган авч мэргэжлийн боксын WBC, WBA, IDF гурван холбооны хүнд жингийн аварга хэмээх цолыг нэгэн зэрэг эзэмшсэн хамгийн анхны боксчин болсон юм.
Түүнд үзэгчид "төмөр", "дэлбэлэгч хүү" зэрэг хочуудыг өгч байсан хэдий ч спортын замналаа дуусгасны дараа нь "Ертөнцийн хамгийн муу хүн" гэх хочийг өгчээ.
Спортын тэргүүлэгч сайт ESPN түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг хүнд жингийн боксчдын жагсаалтын тэргүүн эгнээнд залсан байдаг.
Одоо бүгдээрээ түүний шилдэг 20 хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан видео бичлэгийг үзэцгээе.