“Walt Disney Pictures” компани зул сарын баярыг угтаж “Цөмөөхэй ба Дөрвөн вант улс” үлгэрийн киногоо энэ долоо хоногт үзэгчдэд хүргэж эхлээд байна.
Аравдугаар сарын 31-ний өдөр Лос Анжелест, энэ сарын хоёрны өдөр АНУ-д нээлтээ хийсэн цоо шинэхэн бүтээл багагүй шүүмжлэл дагуулжээ.
Шүүмжлэгчид тус киног хэтэрхий хэрцгий, үйл явдлын дэс дараалал алдагдсан гэж үзсэн байна.
Мөн Мариус Петипагийн “Цөмөөхэй” бүжгэн жүжиг, Е.Т.А Хофманы “Цөмөөхэй ба хулганы хаан” богино зохиолоос сэдэвчилсэн кинонд бүжгийн элемент дутуу дулимаг орсон гэж шүүмжлэгчид үзжээ.
Харин дүрсний эффектийг өндрөөр үнэлсэн байна.
Тус киног Лейс Хэлстром, Жое Жонстон нар найруулж, Эшли Певолл зохиолыг бичжээ.
Морган Фриймэн, Жэйдэн Фовора Найт, Кэйра Найтли, Макензи Фой нар гол дүрүүдэд тоглосон байна.
99 минут үргэлжлэх цөмөөхэйн түүхийн эвлүүлгийг Стюарт Левай хийжээ.
Эх сурвалж: www.imdb.com, www.qz.com