БНХАУ-ын Дакинд хотноо 2018.10.28-11.04 өдрүүдэд снукер билльярдын "The 2018 International Championship" тэмцээн явагдаж байгаа бөгөөд манай www.livetv.mn уг тэмцээний талаарх мэдээллийг тогтмол шуурхай дамжуулж байгаа билээ.
Одоогоор шигшээ тоглолтод Умард Ирланд улсын тамирчин M.Аллен Вельсийн тамирчин M.Стэвэнс 9:6 харьцаагаар хожиж шигшээ тоглолтонд шалгарч үлдээд байна.
M.Аллен болон M.Стэвэнс нарын тоглолтын нэгдүгээр үе бичлэг:
M.Аллен болон M.Стэвэнс нарын тоглолтын хоёрдугаар үе бичлэг:
Харин нөгөө талаас Австрали улсын тамирчин Н.Робертсон болон Англи улсын тамирчин Ж.Лисовски нарын тоглолт яг одоо тун өрсөлдөөнтэй явагдаж байна. Одоогийн байдлаар 2 тамирчин 4:4 харьцаатайгаар хожлын харьцаа тэнцүү явагдаж байна. Дашрамд дурьдахад энэхүү хоёр тамирчин өмнө нь хоёр удаа учраа таарч хоёуланд нь Н.Робертсон хожиж байсан юм.