СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-11-03

Ургац хураалт дуусаж, 409.6 мянган тонн үр тариа хураан авав

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
6 жилийн өмнө

 

Хаврын тариалалт, намрын ургац хураалтыг хэвийн явуулахад нь тариаланчдад бүхий талын дэмжлэг үзүүлж, дэмжлэг үзүүлснээр энэ жилийн тухайд урьд онуудаас тариалалт эрс нэмэгдэн, арвин ургац хураан аваад байна.

Монгол Улс улаанбуудайн болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдлээ

2018 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар ургац хураалтын ажил дуусч,

Үүнийг өмнөх онтой харьцуулахад үр тариа 172,6 мянган тонноор, төмс 44,5 мянган тонноор, хүнсний ногоо 14,5 мянган тонноор, тэжээл 57,3 мянган тонноор, тосны ургамал 7,2 мянган тонноор тус тус өссөн үзүүлэлттэй байна. Ийнхүү Монгол Улс улаанбуудайн болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдлээ.

Энэ нь Монгол Улсын Засгийн газраас 7 аймгийн 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоож, хашаажуулах ажлыг эхлүүлэн, газар тариалангийн салбарт үр, сорт, техникийн шинэчлэл хийж, усалгаатай талбайг нэмэгдүүлэх бодлого баримталсантай холбоотой гэж үзэж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.