Зөвхөн Монгол бахархлын өдөр буюу энэ сарын 8-ны өдөр Монголын Үндэсний музей 09:00-16:30 цаг хүртэл ажиллах юм байна
Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Уг өдрийг Монгол бахархлын өдөр хэмээн тэмдэглэх болсон. Энэ жил пүрэв, баасан гарагт дараалан бүх нийтээр амрах шийдвэр Засгийн газраас гаргасан. Зөвхөн Монгол бахархлын өдөр буюу энэ сарын 8-ны өдөр Монголын Үндэсний музей 09:00-16:30 цаг хүртэл ажиллах юм байна. Иргэддээ түүх, дурсгалын үзмэрүүдээ сонирхуулна. Үнийн хувьд том хүн 8,000, оюутан 2,500, хүүхэд 1,000 төгрөг байна. Харин баасан гарагт ажиллахгүй. Бямба гарагт 09:00-16:30 цагт ажиллаад ням гарагт амарна гэнэ.
Монголын Үндэсний музей нь Монгол нутаг дахь хүний амьдралын түүх, соёл урлаг, ёс заншил, байгаль орчны тухай бодит баримтад материалуудыг цуглуулан хадгалж, судлан шинжлэх, дэлгэн үзүүлэх, сурталчлах таниулах үйл ажиллагааг байнга явуулах үүрэг бүхий, ашгийн төлөө бус, соёлын байгууллага юм.