Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд арван тулаан хийж 10 давсан босоо аварга "King Tug" Н.Төгсцогт хамгийн сүүлд 2018.5.26д алдарт О.Эскандон-ыг буулган авснаас хойш хэсэг хугацаанд бэртэлтэй байсан хэдий ч одоо бэлтгэлдээ нэгэнт гарчээ.
Зөвхөн бэлтгэлдээ гараад зогсохгүй дэвжээнд гарахад нэгэнт бэлэн болсон талаараа өөрийн сошиал хуудсаараа дамжуулан фэнүүддээ дуулгаад байна. Албан бус мэдээллээр он дөнгөж гаргаад Доминикан улсын тамирчин К.Мариэротой тулалдахаар гэрээ байгуулсан бололтой. Доминикан улсын тамирчны хувьд өмнө нь 25 тулаанд оролцож 17 удаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч 2 удаа ялагдаад байгаа ширүүн тулаанч юм. Уг хоёр тамирчны хэн ялсан нь WBC холбооны аваргын төлөө тулалдах эрхтэй болох юм байна.
Доминикан улсын тамирчин К.Мариэро хамгийн сүүлд буюу 2018.4.28-нд Мексик улсын тамирчин Ж.Ларатай хийж ялалт байгуулсан тулааны бичлэгийг хүргэж байна.