СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2018-11-02

Хүүхэд харах үйлчилгээний төсвийг нэмэхийг шаардан хоёр өдөр жагсаж байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
6 жилийн өмнө

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос Төрийн ордны гадна лоозон барин хоёр өдөр жагсаж байна.

Хүүхэд харах үйлчилгээ Монгол Улсад нэвтрээд гурван жил болж байгаа. . Хүүхэд харах үйлчилгээнд зориулан улсаас жилд 5.8 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан. Гэтэл Засгийн газар 2019 оны төсвийг УИХ-д өргөн барихдаа 2.6 тэрбум төгрөг болгожээ.  Төсвийг танасан шалтгааныг тодруулахаар Засгийн газарт өнгөрсөн аравдугаар сарын 11-нд бичиг хүргүүлжээ. Гэвч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй тул тайван жагсаал зохион байгуулж байгаа нь энэ аж.

Хүүхэд харах үйлчилгээнд зориулан улсаас жилд 5.8 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан. Гэтэл Засгийн газар 2019 оны төсвийг УИХ-д өргөн барихдаа 2.6 тэрбум төгрөг болгожээ

бөгөөд урсгал зардалд зориулахаар эцэг, эхээс 70 мянган төгрөг авдаг юм байна. Төсвийг танаснаар хүүхэд харах үйлчилгээг үзүүлэх хүний тоо 50 хувиар буурч, үйлчилгээнд жилд 5000 хүүхэд хамрагдаж байсан бол 2000 гаруй хүүхэд хамрагдах нөхцөл үүсэх болсон аж.

Иймээс 2019 оны Улсын нэгдсэн төсөвт хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийг 5.8 тэрбум төгрөгөөр хэвээр үлдээхийг тэд шаардаж байгаа юм.

 Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Долгоржав “” хэмээв.

Хэрэв төсвийг 5.8 тэрбум төгрөгөөр батлахгүй бол холбооныхон жагсаалын дараагийн хэлбэрт шилжиж, үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдүүдийн хамт талбай дээр жагсана гэж хэллээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.