АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп өнгөрсөн сард Африкийн орнуудаар айлчилсан.
Айлчлалынхаа үеэр Египетийн нийслэл Каир хотод саатаж элсэн цөл, Пирамидын гайхамшигтай танилцжээ. Гэхдээ АНУ-ын Холбооны төсвийн зардлын мэдээнд тэргүүн хатагтай Каир хотын тансаг зочид буудалд нэг хонохдоо 95,000 ам.доллар төлсөн байна.
Түүний байрласан Семирамис Интерконтинентал Каир зочид буудалд нэг хоноход энгийн өрөө 119 ам.доллар, Ерөнхийлөгч өрөө 699 ам.долларын үнэтэй аж.
Меланиа Трампын хэвлэлийн төлөөлөгч “тэргүүн хатагтай Каирт зургаан цаг л саатсан. Зочид буудалд хоноогүй” гэсэн мэдээллийг өгч байжээ. Зочид буудлын төлбөрийг долоо хоногийн өмнө урьдчилан төлсөн байв.
Семирамис Интерконтинентал зочид буудал Нил мөрний эрэгт, Каир хотын төвд оршдог. Дээврийн усан сан, үнэгүй интернэт орчин, 24 цагийн бизнес төвийг цогцлоожээ.
Тэргүүн хатагтай энд хэдэн өрөө хөлсөлж, татвар төлөгчдийн мөнгийг юунд үрснийг сурвалжлагчид сонирхсоор байна.
Эх сурвалж: www.qz.com