Жүдо бөхийн "Абу Даби-2018" их дуулга тэмцээний өмнө эмэгтэйчүүдийн -48кг жингийн дэлхийн чансааг Украйн улсын тамирчин Д.Блодид тэргүүлж байсан бол их дуулга тэмцээнд алтан медаль хүртсэнээр Монгол улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн -48кг жинд Дэлхийн чансааг дахин тэргүүлж эхэллээ. М.Уранцэцэг 6 жил дараалан жиндээ Дэлхийн чансааг тэргүүлж байгаа бөгөөд жилийн эцэст Олон улсын жүдо бөхийн холбооноос $50.000 шагналыг гардан авах юм. Одоогоор түүний гол өрсөлдөгч болох Украйн улсын тамирчин насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга Украйн улсын тамирчин Д.Блодид бөгөөд хоёр тамирчин хоорондоо нэг ч удаа учраа таарч барилдаж үзээгүй байгаа билээ. Тун удахгүй болох "Ташкент-2018" гран при тэмцээнд М.Уранцэцэг явах боловч Д.Блодидын хувьд Украйн улсаас мэдүүлэг өгсөн тамирчдын жагсаалтанд алга байна. Жүдо бөх сонирхогчид энэ хоёр тамирчны дуэлийг тэсэн ядан хүлээж буй нь лавтай.
Манай www.Livetv.mn сайт Жүдо бөхийн "Абу Даби-2018" их дуулга тэмцээнийг гурван өдрийн турш шууд дамжуулсны нэгэн адил 2018.11.09-11 өдрүүдэд болох "Ташкент 2018" гран при тэмцээнийг шууд дамжуулан хүргэх юм. Уг тэмцээнд 49 орны 389 тамирчин оролцох мэдүүлгээ өгөөд байгаа ба манай улсаас эрэгтэй 7, эмэгтэй 6 тамирчин буюу нийт 13 тамирчин оролцох юм.
"Ташкент-2018" гран при тэмцээнд оролцох Монгол улсын багийн танилцуулга:
Монголын шилдэг бөхчүүд болох М.Уранцэцэг, Д.Сумъяа нарыг гайхамшигт барилдаануудын түүвэр бичлэгийг хүргэж байна.