Япон улсын зөвхөн хүн ам нь цөөрөөгүй бололтой, газар нутаг нь ч мөн багасч байна гэдгийг онцолжээ.
Хоккайдо мужид байдаг Саруфуцу тосгонд амьдарч байсан иргэд гэртээ эргэж харих аргагүй болжээ.
Учир нь арал алга болсон байна.
Үнэн хэрэгтээ алга болоогүй, ердөө далайн усанд автаж хуурай газар үлдээгүй байв.
30 гаруй жилийн өмнө тус улсын эргийн хамгаалалтын албаны судалгаагаар Саруфуцу тосгоны арал далайн түвшнээс 1,4 метр өндөрт байсан аж.
Тус аралд 158 хүн амьдардаг байсан ч хуурай газаргүй болохын хэрээр нүүжээ.
Сүүлд үлдсэн хад чулууг эрх баригчид дөрвөн жилийн өмнө Эсанбэ Ханакита Кожима гэж нэрлэсэн байв.
Гэвч уг чулуу алга болж усанд живсэнд эрх баригчид ихээхэн зовниж байна.
Учир нь тус арал Японы далайн хил хязгаарыг тогтоодог байжээ.
Япон улсын Далайн эргийн хамгаалалтын алба арал хэрхэн живж алга болсныг нарийн судлахаар боллоо.
Хоккайдогийн далай тэнгисийн албаныхан арал алга болоход хүчтэй далайн давалгаа, цаг агаарын байдал нөлөөлсөн гэж үзэж байна.
Японы арлаас гадна Хавайин 4.5 га талбайтай зүүн арал өнгөрсөн сард Номхон далайн шуурганы дараа ор мөргүй алга болсон юм.
Дэлхийн цаг уурын дулаарлаас улбаалж далайн түвшин нэмэгдэж байгаа тул Номхон далайд байдаг бусад жижиг арлууд ч удахгүй алга болж магадгүй гэжээ.
Эх сурвалж: www.qz.com