Монгол улс энэ оны эхний есөн сарын байдлаар 31,000 тн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон гэж мэдэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар өссөн дүн юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлснээр өнгөрсөн есөн сард экспортолсон мах, махан бүтээгдэхүүний тэн хагас нь буюу 16,700 тн адууных мах байна.
Манай улс 66 сая гаруй малтай. Дэлхий дээрх нүүдэлчин соёлтой цөөн орнуудын нэг. Одоогоор Хятад, Орос, Казакстан, Япон, Иран, Вьетнам улсуудад мах, махан бүтээгдэхүүнээ албан ёсоор борлуулж байна.
Улсын эдийн засаг уул уурхайн салбарт суурилж байгаа тул хүнс, газар тариалангийн салбарыг түлхүү хөгжүүлэх зорилт тавьсан.
Ирэх жилүүдэд махны экспортоо 10 дахин нэмэгдүүлнэ гэжээ.
Монгол улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох тусгай эрхтэй 40 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: www.xinhuanet.com