Австрали улсын Мелбурн хотод олон улсын уул уурхайн салбарынхны IMARC чуулга уулзалт 11 дүгээр сарын хоёрны өдөр хүртэл тав хоногийн турш үргэлжилж байна.
Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар тус уулзалтад оролцож Mongolia@IMARC арга хэмжээг зохион байгуулалцлаа.
Арга хэмжээний үеэр Д.Сумьяабазар “Эрдэнэс-Тавантолгой” төрийн өмчит компанийн 30 хүртэлх хувийн хувьцааг Нью-Йорк, Хонконгийн хөрөнгийн биржүүдээр худалдаалахаа мэдэгджээ.
Эхний ээлжинд ирэх 2019 оны 4-6 дугаар сарын хооронд хувьцааг олон нийтэд санал болгох юм байна.
“Эрдэнэс-Тавантолгой” бол коксжсон нүүрсний дэлхийд данстай томоохон ордуудын нэг. Гэвч дэд бүтэц, хөрөнгө оруулагчдын маргаанаас болж төдийлөн амжилттай хөгжиж чадахгүй байгаа.
7,4 тэрбум тн нөөцтэй ордыг бүрэн ашиглахын тулд Монгол улсын Засгийн газар Хятадаас хөрөнгө оруулалт хүсч, хоёр улсын хилээс Тавантолгойн орд хүртэл 250 км төмөр зам тавих сонирхолтой байгаа юм.
Мелбурн хотноо тав дахь удаагаа зохион байгуулж буй IMARC чуулганд дэлхийн уул уурхайн салбарын 6,000 гаруй шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогч, хөрөнгө оруулагч, худалдан авагч оролцож байна.
Эх сурвалж: uk.reuters.com