Атамануудтай ярилцлага хийх амархан гэж бодож байна уу? Үгүй, тийм ч амархан биш. Шударга мэдээлэл хаалттай байсан 1960, 1970, 1980-аад оны үед дуулиан шуугиан дэгдээж явсан "Сайн эрс"-ийн адал явдлыг өдгөө сэргээн дурсах нь тун сонирхолтой. Тэдний ихэнх нь амьдралын шуурганд хөл алдаж явсан болохоор аль болох хэвлэл мэдээллээс хол байж, хэн дуртайд нь ярилцлага өгөхөөс татгалзсаар ирсэн. Аргагүй ч биз, өөрсдийнх нь туулж өнгөрүүлсэн амьдрал нь тийм ч таатай бус болохоор олонд дэлгэхээс нууж хаахыг бодно.
Гэсэн ч зохиолч Б.Ойдов бүтэн жил цөхрөлтгүй эрэн сурвалжилсны хүчинд тэдэнтэй ярилцаж хаагдмал ертөнцийнх нь хаалгыг онгойлгож амжжээ. Олны дунд тэр бүр харагддаггүй ч нэрээрээ “Домог” болж үлдсэн атамануудын эрээнтэй бараантай амьдралынх нь нууцыг одоо уншигчид мэдэж болох нь. Тэд юунаас болж алдаж, адлагдаж амьдарсан бол? 18000 төгрөгийн үнэтэй “Дал, ная, ерээд оны Улаанбаатарын Атаманууд” хэмээх номноос тэдний ”нуугдаж амьдарсан нууцыг” олж мэдэж болох нь.