ӨМӨЗО-ны нутгаас археологичид 8,400-7,800 жилийн өмнөх үед хамаарагдах 16 байшингийн туурь олсон байна.
Жижиг суурин маягийн туурийг Юмин соёлын үеийн Симагоу балгаснаас олсон ба Палеолитоос Шинэ чулуун зэвсгийн үе хүртэл иргэншилд багтаж байна.
ӨМӨЗО-ны төв хэсгээс хамгийн анх 2014 онд Симагоу балгасыг илрүүлж байжээ.
Сүүлд олдсон 16 байшингийн суурь дугуй ба дөрвөлжин хэлбэртэй, хагас нь хөрсөнд булагдсан хагас нь ил байдалтай байж.
Мөн дугариг байшингуудын суурийн хэмжээ өөр өөр бөгөөд 3,3 метр, 4,5 метр, байсан бол дөрвөлжин хэлбэртэй суурь 4,4-5,2 метр урттай, өргөн нь 1,1-6,6 метр байсан аж.
Жижиг суурин маягийн тууринаас чулуун эдлэл, ясан хэрэгсэл, шавар хагархай, дун зэрэг 500 гаруй эд зүйл олсон байна.
Археологичид эдгээрийг судалж тухайн үед эртний суурингийн иргэд ан гөрөө хийж цуглуулсан эд зүйлс гэж дүгнэлээ.
Эх сурвалж: www.today.ng