Даваа гаригт Индонезийн Жава тэнгист сүйрсэн Лион Эйр нислэгийн компанийн Боинг 737 онгоцны хар хайрцгийг олсон талаар CNN агентлаг мэдээллээ.
Индонезийн шинжээчид хар хайрцагны тусламжтайгаар JT 610 нислэгт чухам юу тохиолдож, 189 хүн газар дээрээ амиа алдсан талаар мэдэх боломжтой гэж найдаж байна.
CNN агентлагийн Индонези дэх салбараас хоёр хайрцгийн нэгийг олсон гэдгийг баталжээ.
Нэг хар хайрцагт бүхээгийн дуу бичигдсэн байдаг, нөгөөд нь нислэгийн мэдээлэл бичигдсэн байдаг байна. Хоёулаа онгоцны сүүлэнд хадгалагддаг аж.
Боинг 737 Мах 8 онгоцны ослын шалтгааныг тодруулах хүртэл энэ төрлийн онгоцыг холын нислэгт аль болох ашиглахгүй байхыг эрх баригчид анхааруулж байсан.
Лион Эйр компанийн онгоц ашиглаад удаагүй ч нисэх буудлаас дөнгөж хөөрөөд 13 минутын дараа осолдсон юм.
Одоогоор нэг ч зорчигчийн цогцос олдоогүй. Лхагва гарагаас эхлэн онгоцонд байсан иргэдийн ар гэрийнхнийг хайгуулын газарт авчирж, олдсон эд зүйлсийг таниулж эхэлжээ.
Эх сурвалж: www.cnn.com