БНХАУ-ын Дакинд хотноо 2018.10.28-11.04 өдрүүдэд снукер билльярдын "The 2018 International Championship" тэмцээн явагдаж байгаа бөгөөд манай www.livetv.mn уг тэмцээний талаарх мэдээллийг тогтмол шуурхай дамжуулж байгаа билээ.
Одоогоор тэмцээний шигшээ найман тамирчин үлдээд байгаа ба таамгийн дагуу шилдгүүд тунан үлдээд байна.
Энэхүү найман тамирчны гал гарсан тулаанууд дундаас хамгийн сонирхолтой нь M.Селби болон Н.Робертсон нарын дуэл байх юм. Хоёр тамирчны хувьд өмнө нь 27 тэмцээн дээр нийт 210 гаруй тоглолтыг хийгээд байгаа бөгөөд 210 тоглолтонд М.Селби үл ялиг илүү буюу 112 хожил авч, 98 удаа хожигдоод байгаа юм. Тэмцээний нийлбэр дүнг авч үзвэл 27 тэмцээнд М.Селби 18 тэмцээнд хожиж, 8 тэмцээнд нь Н.Робертсон хожиж 1 удаа тэнцсэн байна.
Өнөөдрийн тулаанд хэн нь илүүрхэх бол?
Австрали улсын тамирчин Н.Робертсон "The 2018 International Championship" тэмцээний эхний тойрогт M.Селтийг 6:1, хоёрдугаар тойрогт Ж.Перриг 6:5, гуравдугаар тойрогт Я.Сижуныг 6:4 харьцаагар хожиж одоо М.Селбитэй тулахаар үлдээд байна.
Н.Робертсоны Ж.Перритэй хийсэн сонирхолтой тоглолтыг бүрэн эхээр нь хүргэж байна: